Казиногийн, Бооцоот таавар, хонжворт сугалааны болон Бооцоот морин уралдааны тухай хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Аялал жуулчлалыг эдийн засгийн тогтвортой хөгжлийн салбар болгон хөгжүүлж, түүнийг дагасан цогц үйлчилгээг Монгол Улсад байгуулах боломж бүрдүүлэхийн тулд эдгээрийг Аялал жуулчлалын тухай хуулийн төсөлтэй хамт хэлэлцүүлэх гэж буй аж. Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, уг салбарын эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнгөрсөн даваа гарагт Ерөнхий сайд УИХ-д өргөн барьсан билээ.