Засгийн газар өнөөдөр хуралдсан. Хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн удирдлагын эрхийг МТЗ-д шилжүүлж байна. Өмчлөлийнхөө хувьд 66 хувь нь "Эрдэнэс тавантолгой" ХК, 34 хувь нь Монголын төмөр замын мэдэлд байна. Харин Гүйцэтгэх удирдлагыг томилох эрхийг 100 хувь МТЗ-д шилжүүлж байна.
Монгол Улсад улс төрийн болон хууль хяналтын байгууллагуудын нөлөөлөл үзүүлэх замаар давуу боломжийг өөртөө олж авсан хэд хэдэн тохиолдол бий болсон. Үүний нэг жишээ нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр болоод байна. 2022 оны дөрөвдүгээр сард болсон Засгийн газрын хуралдаанаас тус үйлдвэрт 25 хоногийн хугацаатай санхүүгийн үйл ажиллагаанд нь хяналт, шалгалт хийх ажлын хэсэг гаргасан. Хяналт, шалгалтаар 2014-2021 онд буюу нийт долоон жилийн хугацаанд концессын эрхийг хэрэгжүүлсэн этгээдүүд нь 2 их наяд 620 тэрбум төгрөгийн зөрчил гаргаж, шамшигдуулалтыг бий болгосон талаарх дүгнэлт бодитоор гарч ирсэн. Эдгээр зөрчлийг АТГ-т хянах шалгах ажлыг явагдаж байна" гэх мэдээллийг өглөө.