Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрээр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогтыг томиллоо. Ийнхүү түүнийг Эдийн засаг, хөгжлийн дэд сайдын ажлаас чөлөөлөх юм байна. Тус компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр О.Хулан ажиллаж байсан аж.
"Эрдэнэс Монгол" компани өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Таван толгой” ХК, “Эрдэнэс Оюу толгой” ХХК, “Багануур”” ХК, “Шивээ Овоо” ХК, “Мон-Атом” ХХК, “Эрдэнэс Шивээ Энержи” ХХК, “Эрдэнэс Метан” ХХК, “Эрдэнэс Ассет менежмент” ХХК-иудын 50 буюу түүнээс дээш хувийн хувьцааг эзэмшиж байна. Мөн “Оюу толгой” ХХК-ийн Монголын талын 34 хувийг өөрийн охин компаниар дамжуулан эзэмшиж, Таван толгой -Гашуун сухайт чиглэлийн авто замын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг “Гашуун сухайт авто зам” ХХК-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн үндсэн дээр байгуулан ажиллуулж байна.