“Эмээлт” захад түүхий эдийн ханш буурчээ. Тухайлбал, өчигдрийн байдлаар цагаан адууны ширийг 45 000 төгрөгөөр үнэлж буй нь хамгийн өндөр, нэхий, өлөнг 4000-аар худалдан авч байсан нь хамгийн хямд дүн байв. Түүнчлэн ямааны арьс,өлөнг 20 500, үхрийн ширийг 7000, бухынхыг нь 12 000-15 000, тэмээний ширийг 18 000 төгрөгөөр худалдан авсан гэнэ. Тэгвэл өнгөрсөн жилийн энэ үед цагаан адууны шир 50 000, бухын шир 25 000, ямааны арьс 35 000, нэхий болон өлөн 5000 орчим төгрөгийн үнэтэй байв. Мөн тэмээний ширийг 10 000, үхрийнхийг 8000 төгрөгөөр үнэлж байжээ. Энэ нь нэг жилийн хугацаанд бухын шир, ямааны арьс 50, нэхий өлөн, цагаан адууны шир 20-25 хувиар хямдарсан дүн юм. Харин жилийн хугацаанд тэмээний ширний үнэ 8000, үхрийнх нь 2000 төгрөгөөр өсжээ. Ташрамд дурдахад, манай улс сүүлийн 10 жилд жил бүр 25 орчим сая ширхэг арьс, шир, нэхий бэлтгэж буй.