Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
- УИХ-ын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” 103 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах чиг үүрэг бүхий “Ажлын хэсэг шинэчлэн байгуулах тухай” Ерөнхий сайдын захирамжийн төсөл,
- “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
- “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” хувьцаат компанийн 2014-2021 оны санхүүгийн болон бусад үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүн,
-Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг 31 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
Хурлын шийдвэрийг бид шууд дамжуулан мэдээлэх болно.