Дэлхийн хамгийн том идэвхтэй галт уул болох Мауна Лоа сэргэжээ. Энэ тухай CNN мэдээлэв
Хавайн арлууд дээр байдаг энэхүү галт уул сүүлийн 40 жилд анх удаа дэлбэрч байгаа нь энэ бөгөөд тус арлууд болон ойр орчмын усанд үнсэн тундас орж байна.
“Үнсний улмаас газар тариалан, мал амьтанд хохирол учирч, тоног төхөөрөмж, дэд бүтэц бага зэрэг гэмтэж, үзэгдэх орчин муудаж болзошгүйг Хавайн мужийн аялал жуулчлалын газраас мэдэгдэв.
Галт уулын лав одоогоор тогооноосоо халиагүй, уулын бэлээр амьдрах хүмүүст аюул учруулахгүй гэж орон нутгийн эрх баригчид мэдэгдэж байгаа авч нөхцөл байдал гэнээт өөрчлөгдөж болзошгүйг АНУ-ын Геологийн алба сэрэмжлүүлсэн байна.