Эрчим хүчний хүрэлцээ ба хэмтэлт зөвлөгөөн эхэллээ. Зөвлөгөөнийг нээж Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн үг хэлэв. Тэрбээр, "Эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний баланс алдагдаж байна. Тиймээс эрэлтийг удирдах замаар нийлүүлэлтийн хүртээмжийг нэмэгдүүлэх гарц, шийдлийг хамтдаа хэлэлцэхээр Эрчим хүчний яамнаас санаачлан өнөөдрийн зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
Бүх асуудлыг дан ганц үнэ, тариф нэмэх замаар шийдэж чадахгүй. Харин бүх шатанд цахилгааны хэмнэлт хийх нь асуудлыг шийдвэрлэхэд бодитой гэж үзэж байна. Өнөөдөр оновчтой, зөв зохион байгуулалт хийхгүй бол манай салбар хүндэрсэн нь үнэн. Нуугаад байх зүйлгүй. Өөрөөр хэлбэл, Өнөөдрийн байдлаар салбарын хэмжээнд 1,6 их наяд төгрөгийн борлуулалттай байна. Харин цахилгааны гадаад өр төлбөр нь нэг их наяд 580 тэрбум төгрөгтэй тэмцэх хэмжээнд хүрсэн. Жилдээ зээлийн хүүд төлж буй хэмжээ 60 тэрбум төгрөг давчихсан" гэх мэдээллийг өглөө.