Стартап, бизнесийн хүрээллийн манлайлагчид, залуу мэргэжилтнүүдийн томоохон цугларалт болох "Unplug-2022” арга хэмжээ 3 жилийн дараа “Be Real” уриан дор “Crocus Event Hall”-д зохион байгуулагдлаа.
Unread Media-гаас тав дахь удаагаа зохион байгуулсан тус арга хэмжээний ерөнхий ивээн тэтгэгчээр ХААН Банк хамтран ажиллалаа.
600 гаруй залуусын төлөөлөл цугларсан уг арга хэмжээний үеэр ХААН Банк шинийг эрэлхийлэгч, бүтээлч залууст онолын мэдлэгийг практиктай хослуулан, ирээдүйд ажиллах салбараа биечлэн таньж мэдэх боломжийг олгох зорилготой “Нээлттэй ажлын байр, дадлагажих хөтөлбөр"-ийн талаар мэдээлэл өгснөөс гадна тун удахгүй зах зээлд нэвтрүүлэх, шинэ үеийнхний төлөөлөл 18-22 насны залууст зориулсан цогц хөнгөлөлт, урамшуулалт хөтөлбөр бүхий цоо шинэ бүтээгдэхүүн К картаа танилцуулсан юм.
Бизнесийн салбарын лидерүүд, тоглоомын дүрмийг өөрчлөгчид нэг дор чуулж, сурч хөгжих хүсэлтэй залуу мэргэжилтнүүдэд “Ковид-19” цар тахлын үеийн болон дараах хямралыг хэрхэн давсан, хэрэгжүүлсэн шинэлэг санаа санаачилгынхаа тухай үнэт туршлагаасаа хуваалцаж, ажил бизнесийн орчин, нөхцөл ямар байгаа талаар бодитоор хэлэлцсэнээрээ энэ жилийн “Unplug” онцлог байв. Монголын томоохон ажил олгогчдын нэг ХААН Банк цар тахлын үед ажлын байраа хэрхэн тогтвортой хадгалсан, ажил олгогчоос шаардаж буй ур чадварууд болон карьер төлөвлөлтөө өнөө цагт хэрхэн хийх тухай туршлагаас ХААН Банкны Ажилтны харилцааны газрын захирал С.Солонго хуваалцсан юм.
Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк