Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар дараах мэдээллийг өглөө. Тэрбээр," Хот хөдөөгийн сэргэлтийг дэмжих хүрээнд Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших ажлыг дэмжих ЗГ-ын тогтоол гарсан. Тогтоолын гол санаа нь өөрийнхөө орлогоороо өөрийгөө авч явдаг зургаан аймаг болон алслагдсан гурван дүүрэгт нийслэлээс шилжин суурьших иргэдийг хүлээн авах тухай. Энэ удаа төвөөс хөөж туух аргаар биш угтах үйлчилгээ агуулгаар ажлыг явуулах шийдвэр гарсан. 2023 оны Монгол Улсын төсөвт тусгагдсан бодлого, багц ажлууд бий. Нийслэлийн төвлөрлийг сааруулах чиглэлд Дэд сайд нар манлайлж ажиллах үүрэг чиглэлийг Ерөнхий сайд өгсөн. Мөн боловсролын салбарын хүрээнд Өмнөговь аймагт ШУТИС-ийн салбар сургуулийг нээсэн. Үүний дагуу 120 оюутан, 10 багш тийшээ шилжин суурьшсан.
Мөн Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийх айлчлалаар Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарч шинээр барих төслийн зээлийн хэлэлцээ байгуулна. Тухайлбал нийслэлийн дундуур дайрч өнгөрч буй төмөр замын хойд талд хэтвээ тэнхлэг болсон замд замын ачаалал их бий. Дөрвөн газарт нүхэн гарц барина. Тодруулбал,Таван шарын тавдугаар баазын баруун талд, Геологийн төв лабораторийн хэсэгт, Гермес төвөөс төмөр замын зоорь хүртэл, Нарантуулын хэсэгт тус тус нүхэн гарц бий. Энэхүү дөрвөн чиглэлд 30 сая ам.долларын зээлийн хэлэлцээр байгуулж, ирэх жил ажил нь эрчимжинэ. Ойрын гурван жилийн хугацаанд энэхүү ажил дуусна. Ингэхээр Энхтайваны өргөн чөлөө дээр авч буй ачаалал 20 хүртэл хувиар буурах боломжтой" гэх мэдээллийг өглөө.