Энэ оны нэгдүгээр сард Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасанг Ерөнхий сайд Төрийн нарийн бичгийн даргынх нь хамт үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Мөн өнгөрсөн есдүгээр сард Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэлийг ядуу айл өрхийг “улны” хэмээн тодорхойлж, ард иргэдээ ялгаварласан гэж үзэж огцрууллаа.
Харин Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор- Эрдэнэ олон улсын хуралд оролцохдоо төрийн албан дахь үе хоорондын ялгааг тааг үй байдлаар тодорхойлж, илэрхийлснийхээ төлөө яг долоо хоногийн өмнө ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгч, тус яамыг орхиод байна. Энэ мэтчилэн эмэгтэйчүүдэд илүү халтай, тэднийг онилон хохироодог орчинд бүсгүйч үүд оршин тогтнохын төлөө хичээж буй гэхэд болно. Мэдээж тэдний алдааг “Эмэгтэй хүн хийсэн шүү дээ” гэж зөвтгөж, өмөөрөх гэсэнгүй. Гагцхүү эрэгтэй улс төрчийн хийсэн алдаа бол ингэж нүдүүлэх байсан уу. Магадгүй дээр дурдсан эмэгтэйчүүдийнхээс ч илүү ноцтой,эрээцээргүй, уучилж үл болом үйлдэл хийсэн эрэгтэй улст өрчид өчүүхэн боловч хариуцлага үүрсэн бил үү.
Энэ асуултыг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгт тавихад “Монголын нийгэмд олон зуун жилийн турш эцгийн эрхт ёс давамгайлж ирсэн. Эрэгтэй, эмэгтэй улстөрчдөд хүлээлгэх хариуцлага, үнэлэх байдал нь бүх салбарт эрс тэс ялгаатай илэрдэг. Жишээ нь, эмэгтэй албан тушаалтны алдааг дөвийлгөн харуулах, хэд дахин хурцаар шүүмжлэх явдал нийтлэг байна. Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүд тооны хувьд ч цөөн учраас ард түмэнд илүү тод харагддаг байх талтай. Ялангуяа залуу эмэгтэйч үүд улс төрийн гэлтгүй ямар нэгэн албан тушаалд томилогдоход цаана нь заавал нэг хардлага дагадаг. Өөрийнх нь боловсрол, чадварт үл итгэх, заавал хэн нэгний дэмжлэгээр урагшилдаг гэх мэтээр хүлээж авдаг соёлын хандлагуудын илрэл” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Тийм ээ, энэ бол шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй эмэгтэйчүүдтэй л холбоотой асуудал. Жендерийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих тухай яриа нь зөвхөн УИХ, Засгийн газарт хэдэн бүсгүйг сонгож, томилох тухай ойлголт бүр ч биш. Үүнийг ахуйн түвшинд, орон нутгийн хэмжээнд, бүр сууриар нь авч үзэж, зорилго болгож байж үр дүнд хүрнэ. Яг ийм санааг Жендерийн үндэсний хорооноос өчигдөр зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр оролцогчид нь илэрхийлсэн юм. Хэдийгээр “Шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” сэдвийн дор ярилцсан ч энэ чиглэлээр явуулж буй олон талт хамтын ажиллагаагаа танилцуулан, хүрч буй үр дүнгээ хуваалцсан хэрэг.
Үнэндээ өдгөө эмэгтэйчүүдийн оролцоог яагаад дэмжих ёстойг ярьж, тайлбарлах нь ч хэвшмэл ойлголт болчихсоныг Жендерийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр хэдэнтээ дурданалээ. Харин шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо яагаад нэмэгдэхгүй байна вэ, тэд дэмжлэг авдаггүй шалтгаан юу вэ гэдгийг ул суурьтай ярилцаж, дор бүрнээ, тал талдаа хийж буй ажил нь хангалттай үр дүнд хүрэхгүй байгаагийн учрыг тунгаах цаг иржээ. Тухайлбал, хууль, эрх зүйн орчныг шинэчлэх, сайжруулах ажлын хүрээнд юу үгүйлэгдэж байна вэ. Үүнтэй холбоотойгоор Улс төрийн намын болон УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өөрчлөх талаар хөнддөг. Учир нь манай улс төрийн сонгуулийн кампанит ажил богино хугацаанд өрнөдөг болсон. Ингэхдээ 76 тойрогт богино хугацаанд асар их мөнгөөр өрсөлддөг уралдаан болж хувирсан гэхэд хилсдэхгүй. Эндээс сонгуулийн, цаашлаад улс төрийн намын санхүүжилтийг цэвэр, ил тод болгох шаардлага урган гарч байгаа юм. Тиймээс Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд УИХ-ын сонгуульд эмэгтэйчүүд нэр дэвших тохиолдолд зорилтот санхүүжилт олгохоор тусгаж байгаа аж. Тодруулбал, өдгөө намуудад олгож буй төрийн санхүүжилтийн 20-иос доошг үй хувийг эмэгтэйч үүдийн улс төрийн оролцоог хангахад зориулах гэнэ. Бүсгүйчүүдээс гадна ахмад, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих зорилгыг ч үүнд хамааруулахаар ярьж буй юм байна. Хүчин төгөлдөр үйлчилж буй Улс төрийн намын тухай хуулийн дагуу УИХ-д суудалтай намуудын сонгуулиар авсан санал тус бүрийг 1000 төгрөгөөр үнэлж, нэг удаа олгодог. Мөн УИХ-д авсан суудлынх нь тоогоор буюу гишүүн тус бүрт жилд 10 сая төгрөгөөр тооцож, намуудад улсын төсвөөс санхүүжилт олгох хуулийн заалт бий. Өөрөөр хэлбэл, 62 гишүүнтэйгээр үнэмлэхүй олонх болсон МАН жилд 620 сая буюу 2020 оноос хойш бараг хоёр тэрбум төгрөг аваад байна. Төрийн санхүүжилтийн эл хувь, хэмжээг нэмэх шаардлагатай хэмээн олон улсын байгууллагуудаас зөвлөж буйг тэмдэглэе. Учир нь авлигыг бууруулах, ардчилал, шударга ёсыг хангахад төрийн санхүүжилт их байх тусмаа илүү ээлтэй гэж үздэг юм байна.
Тухайлбал, хууль, эрх зүйн орчныг шинэчлэх, сайжруулах ажлын хүрээнд юу үгүйлэгдэж байна вэ. Үүнтэй холбоотойгоор Улс төрийн намын болон УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өөрчлөх талаар хөнддөг. Учир нь манай улс төрийн сонгуулийн кампанит ажил богино хугацаанд өрнөдөг болсон. Ингэхдээ 76 тойрогт богино хугацаанд асар их мөнгөөр өрсөлддөг уралдаан болж хувирсан гэхэд хилсдэхгүй. Эндээс сонгуулийн, цаашлаад улс төрийн намын санхүүжилтийг цэвэр, ил тод болгох шаардлага урган гарч байгаа юм. Тиймээс Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд УИХ-ын сонгуульд эмэгтэйчүүд нэр дэвших тохиолдолд зорилтот санхүүжилт олгохоор тусгаж байгаа аж. Тодруулбал, өдгөө намуудад олгож буй төрийн санхүүжилтийн 20-иос доошгүй хувийг эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог хангахад зориулах гэнэ. Бүсгүйчүүдээс гадна ахмад, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих зорилгыг ч үүнд хамааруулахаар ярьж буй юм байна. Хүчин төгөлдөр үйлчилж буй Улс төрийн намын тухай хуулийн дагуу УИХ-д суудалтай намуудын сонгуулиар авсан санал тус бүрийг 1000 төгрөгөөр үнэлж, нэг удаа олгодог. Мөн УИХ-д авсан суудлынх нь тоогоор буюу гишүүн тус бүрт жилд 10 сая төгрөгөөр тооцож, намуудад улсын төсвөөс санхүүжилт олгох хуулийн заалт бий. Өөрөөр хэлбэл, 62 гишүүнтэйгээр үнэмлэхүй олонх болсон МАН жилд 620 сая буюу 2020 оноос хойш бараг хоёр тэрбум төгрөг аваад байна. Төрийн санхүүжилтийн эл хувь, хэмжээг нэмэх шаардлагатай хэмээн олон улсын байгууллагуудаас зөвлөж буйг тэмдэглэе. Учир нь авлигыг бууруулах, ардчилал, шударга ёсыг хангахад төрийн санхүүжилт их байх тусмаа илүү ээлтэй гэж үздэг юм байна. Тухайлбал, Европын улс төрийн намуудын нийт санхүүжилтийн 60 орчим хувийг төрийн санхүүжилт бүрдүүлдэг бол үлдсэн хэсгийг гишүүдийн татвар болон хязгаарлалттай хандив эзэлдэг. Одоо манайд өндөр дүнгээр мөнгө хандивласан хувийн компанийн эзлэх хувь намуудын санхүүжилтэд онцгой байр суурь эзэлж байгаа. Тиймээс үүнийг хязгаарлаж, намуудад төрөөс олгох санхүүжилтийн хувь, хэмжээг нэмэгдүүлэхээр ярьж байгаа юм билээ.
Гэхдээ Улс төрийн намын тухай хуулийн 19 дүгээр зүйл буюу “төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг”-т дээр дурдсан хоёр төрлийн санх үүжилтийн “50 хувийг УИХ-ын гишүүдийн сонгуулийн тойрогт явуулах үйл ажиллагаанд зарцуулна” гэснээс өөрөөр зориулалтыг нь заасан зүйл үгүй бөгөөд 20-иос доошгүй хувийг нь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог хангахад зориулах заалтыг оруулж ирэх бололтой. Гэхдээ санхүүжилтийн талыг нь тойрогт явуулах үйл ажиллагаанд зарцуулж буй, эсэх нь ч эргэлзээтэй. Учир нь нам санхүүгийн үйл ажиллагаандаа жил бүр аудит хийлгэн баталгаажуулж, олон нийтэд мэдээлэхээр хуульд заасан ч хянах эзэнгүй, тайлан гаргалаа гэхэд ямар байгууллага хүлээж авч, шалгах тухай зохицуулалтгүй, хариуцлагын тогтолцоо сул тул үүнийг хэзээ ч хэрэгжүүлж байгаагүй гэхэд болно.Өөрөөр хэлбэл, намыг үүрэгжүүлж, хууль биел үүлэхээс гарцаагүй байдалд оруулах хатуу заалт үгүй бол эмэгтэйчүүдийг дэмжих дээрх зохицуулалт ч цаасан дээр л үлдэх биз ээ.
Ер нь сүүлийн 30 орчим жилд хэрэгжүүлж байгаа Улс төрийн намын тухай хоёр ч хуулиар улс төрийн намд ямар нэгэн байдлаар үүрэг хүлээлгэсэн заалт байхгүй. Угтаа ардчиллын гол институц, Үндсэн хуульт байгууллын нэг гол элемент гэдэг утгаараа улс төрийн нам нь өндөр үүрэгтэй байх ёстой. Харин шинэ төсөлд намуудад нэлээд хэдэн үүрэг хүлээлгэхээр тусгажээ. Жишээ нь, ард түмний хүсэл сонирхлыг илэрхийлж, төр, иргэний хооронд байнгын холбоо тогтоох, улс төрийн боловсролыг нь дэмжих, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн оролцоог дээшлүүлэх, Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтөд оролцох, сонгуульд нэр дэвшүүлэн, шударгаар өрсөлдөх гэх зэргээр үүргийг нь хуульчлах гэнэ. Түүнчлэн намын дэргэдэх судалгааны байгууллага нь эмэгтэй (залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй) улстөрчдийг сурган, бэлтгэх үүргийг уг шинэчилсэн найруулгын төсөлд тусгах юм байна. Намын төлөөллийн болон гүйцэтгэх төв байгууллагын бүрэлдэхүүнд ч жендерийн харилцаа 50:50 хувьтай байхаар заах аж. Үүнээс гадна санхүүгийн болон бусад зөрчилд хариуцлага тооцох заалтуудыг оруулжээ. Тухайлбал, нам болгон жендерийн эрх тэгш байдлыг хэрхэн хангаж буй тухайгаа жилд хоёр удаа буюу эхний хагасын тайланг долдугаар сарын 20, сүүлийн хагасынхыг дараа оны хоёрдугаар сарын 10-ны дотор сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх ёстой гэнэ. Хүргүүлээгүй бол намд олгох төрийн санхүүжилтийг өгөхгүй, энэ явдал давтагдвал тухайн намын үйл ажиллагааг хязгаарлах, санхүүгийнх нь үйл ажиллагаа ноцтой байвал эрүүгийн хариуцлага хүлээлгэх заалтууд бий юм байна.
Мөн УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасан хүйсийн квотоос илүү нэр дэвшүүлсэн болон парламентад тухайн намаас сонгогдсон эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй улстөрчдийн тоонд дүйцүүлэн төрийн санхүүжилтийг нэмж олгохоор тооцож байгааг Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг дуулгав. Энэ бол олон улсын жишиг. Ингэж байж эмэгтэй улстөрчдийг дэмжих сэдэл нам, түүний удирдлагад төрдгийг судлаачид сануулж ирсэн. Жишээ нь, УИХ-д нэр дэвшигч эмэгтэйчүүдийн квот өдгөө 20 хувьтай буй. Өөрөөр хэлбэл, 76 тойрогт бүгдэд нь нэр дэвшигчээ илгээх нам ерөнхийдөө 16 эмэгтэйг л сойдог. Доод босго болсон 20 хувийн квотыг дээд хязгаар хэмээн бодож, хэрэгж үүлдгийн бэлээхэн жишээ. Тэгвэл дээрх төсөлд тусгаснаар нэг намаас 20 эмэгтэйг нэр дэвшүүллээ гэхэд квотоос давсан дөрвөн бүсгүйнхээ тоогоор нэмэлт санхүүжилт авна гэсэн үг.