Монгол улсын 2010-2021 оны нэгдсэн төсвийн орлого, зарлагын тоон мэдээллийг олон улсын стандартын дагуу боловсруулж, олон нийт нээлттэй авч ашиглахад бэлэн болгосныг (http://iltod.mof.gov.mn/opendata) Сангийн яамнаас мэдээлэв. Ингэснээр бодлого боловсруулагчид, судлаачдад баталгаат эх үүсвэрээс мэдээллээ цуглуулах, харьцуулсан болон бусад судалгаа шинжилгээнд ашиглах боломж бүрдэж, төсвийн мэдээллийн ил тод байдал сайжрах нөлөөтэй гэнэ. Энэхүү төсвийн өгөгдлийг Дэлхийн банкны “BOOST: Нээлттэй төсвийн портал” мэдээллийн сангийн хөтөлбөрийн хүрээнд боловсруулжээ. Тус сангаар дамжуулан хэрэглэгчид улс орнуудын төсвийн орлого, зарлагын мэдээллийг нэг цэгээс цуглуулан ашиглах, хооронд нь харьцуулах боломжтой болсноос гадна чанар, хүртээмжийг эмэгдүүлэх нөхцөл бүрдсэн аж.