УИХ дахь АН-ынхан ирэх оны төсвийг “муу” хэмээн дүгнэж, эсэргүүцлээ илэрхийлэв. 2022.11.11
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024- 2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, 2023 оны төсвийн тухай хууль, түүнтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг УИХ өнгөрсөн баасан гарагт баталлаа. УИХ дахь сөрөг хүчин АН-ын бүлгийнхэн 2023 оны төсөв улс орныг дефолтын хэмжээнд хүргэнэ хэмээн анхнаас нь эсэргүүцэж байсны хувьд батлах санал хураалтад оролцохгүйгээ мэдэгдэж, эсэргүүцлээ илэрхийлсэн юм.
Парламентын хэлэлцүүлгийн явцад төсвийн алдагдлыг 127.6 тэрбум төгрөгөөр бууруулж, ДНБ-ий 2.6 хувьтай тэнцүүлэв. Засгийн газрын зүгээс алдагдлыг 1.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 2.8 хувьтай тэнцүү байхаар тооцож төслөө өргөн барьсан юм. Энэ нь өмнөх оныхоос 833.5 тэрбум төгрөгөөр бууруулсан дүн байв. Тодруулбал, 2022 оны төсвийг ДНБ-ий 5.1 хувь буюу 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай баталсан билээ. Гэвч хэт өөдрөг төсөөлсөн орлогоо эргэн харж, алдагдлыг тэглэх шаардлагатай, боломжтой хэмээн төсвийн хэлэлцүүлгийн явцад мэргэжлийнхэн, сө рөг хүчний зүгээс хэлж, анхааруулж ирсэн ч тө дийлөн өөрчлөгдсөнгүй. Улмаар 2023 оны төс вийн жилд алдагдлыг нөхөхтэй холбоотойгоор Засгийн газрын авах гадаад, дотоодын зээлийн дээд хэмжээг 2.8 их наяд төгрөг хүртэл тогтоов. Гадаадаас авах зээлийн дээд хэмжээг 1.2 их наяд төгрөг байхаар баталлаа. Өөрөөр хэлбэл, ирэх онд Засгийн газар дөрвөн их наяд төгрөгийн өр тавьж, алдагдлаа нөхөх нь. Мөн 2023 онд Засгийн газрын өрийн баталгааны дээд хэмжээг 3.7 их наяд төгрөг байхаар батлав. Энэ нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу батлагдаж буй анхны төсөвбөгөөд зардлыг 176.9 тэрбум төгрөгөөр бууруулжээ. Анх зардлыг 20.2 их наяд төгрөг байхаар тооцсон байв. Үндсэндээ үрэлгэн байдлыг хязгаарлаж, төсвийн сахилга батыг бүх шатанд сахиулснаар нэг их наяд төгрөг хэмнэх боломж бүрдсэнийг эрх баригчид онцлов. Ингэхдээ төрийн захиргааны байгууллагууд, яам, тамгын газар, агентлагийн ажилтан, албан хаагчдын цалингаас бусад үйл ажиллагааны зардлыг нэлээд бууруулжээ. Гэхдээ Засгийн газар ирэх онд МХЕГ-ыг татан буулгаж, чиг үүргийг нь яамд болон мэргэжлийн холбоодод шилжүүлж байгаа ч Төрийн үйлчилгээний зохицуулалтын газар, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар, Гадаадын хөрөнгө оруулалтын газар гэсэн гурван агентлагийг шинээр байгуулах юм.
Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2023 онд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг 2.6 их наяд төгрөгөөр санхүүжүүлэх нь. Ингэснээр өмнө нь эхлүүлсэн төсөл, бүтээн байгуулалтуудаа дуусгаж, 86 хувийг нь ашиглалтад оруулах юм байна. Хөрөнгө оруулалтын бодлогын хувьд “2023 он томоохон тохиргоо хийсэн жил байх болно” хэмээн ирэх оны төсвийг баталсны дараа мэдээлэл хийхдээ Сангийн сайд Б.Жавхлан онцолно лээ. Учир нь шинээр төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхгүй, өмнөх хөрөнгө оруулалтыг 2023 онд багтаан дуусгахаар төсвийг нь баталсан юм. Тодруулбал, төсвийн хөрөнгө оруулалтаар хийх 916 төслийг ирэх онд дуусгахаар өргөн барьсныг УИХ өөрчлөлгүй, багцаар нь дэмжжээ. Ялангуяа 2018, 2019 оноос хойш дуусгаагүй, өнөөдрийг хүртэл үргэлжилж буй хөрөнгө оруулалтуудын санхүүжилтийг ирэх оны төсөвт илүүтэй тусгасан байна. Үүнд нийт 65 сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн 19 төвийн санхүүжилтийг тусгасан байх жишээтэй. Эдгээрт Сонгинохайрхан дүүргийн 300 иргэний саналаар тус дүүргийн 12, Хан-Уул дүүргийн 80 хүний саналаар 115 дугаар сургуулийг барьж дуусган, ашиглалтад оруулах зардлыг багтаав. Түүнчлэн шинэ хөрөнгө оруулалтын тухайн жилд санхүүжих дүн нь төсөвт өртгийн 30 хувиас доошгүй, хэрэгжүүлэх хугацаа нь гурван жилээс багагүй байхаар баталлаа. Үүнээс гадна төсвийн жил эхэлснээс хойш төсөл, арга хэмжээний санхүүжилтийг багасгахгүй байх, хувийн хэвшлийнхний гүйцэтгэх ажлын зардлыг тодотголоор бууруулахыг хориглов. Төсвийн төсөлд тусгасан ТЭЗҮ, төсөл, арга хэмжээний зураг зүй, зөвлөх үйлчилгээний зардал зэрэгт 90 орчим тэрбум төгрөг хуваарилаад байсныг 50 хувиар багасгажээ.
Ийн бууруулж, хэмнэсэн зардлаа хэд хэдэн зүйлд зарцуулахаар баталсныг УИХ-ын дарга онцолсон юм. Тухайлбал, улсын хэмжээнд 10 мянгаас дээш хүн амтай хот, суурингийн гэр хорооллын айл өрхөд эрчим хүчний тари фын хөнгөлөлт эдлүүлнэ. Үүнд 173 600 өрхийг хамруулахаар тооцжээ. Ингэснээр Эрчим хүч ний сайдын зарцуулах төсөвхамгийн ихээр буюу 83.7 тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Зөвхөн эрчим хүчний тарифын хөнгөлөл төд 33 тэрбум төгрөг зарцуулах аж. Түүнчлэн хавд раас урьдчилан сэргийлэх үүднээс “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр болсон байна. Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн сайдын зарцуулах төсвийн зардал мөн нэлээд өсжээ. Хүүхэд хамгаалах арга хэмжээний зардлыг ч нэмэгдүүлсэн гэнэ. “Шинэ сэргэлтийн бод лого”, тэр дундаа боомтын сэргэлтийг дэмжих, аялал жуулчлалыг хөгжүүлэх, хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах зэрэг чиглэлээр тодорхой хөрөнгийг суулгасан байна.
2023 онд Монгол Улсын төсөвт төвлөрүүлэх тэнцвэржүүлсэн орлого 13.9 их наяд төгрөг байх нь. Улсын төсөвт төвлөрүүлэх орлогын 25 хувийг уул уурхайн салбараас бүрдүүлнэ. Нүүрсний экспортын хэмжээг 36.5 сая тонн, тонн тутамд үнийг нь 144 ам.доллароор тооцжээ. Харин тонн зэсийн үнийг 8000 ам.доллароор тусгаж, АМНАТ-өөс 2.5, аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас нэг их наядыг төвлөрүүлэх нь. АМНАТ-ийн 65 хувь, төрийн өмчит компаниудын ашгийг Ирээдүйн өвсанд татан төвлөрүүлдэг. Манай улсын хуримтлалын хоёр сан болох Ирээдүйн өвсанд 540, Төсвийн тогтворжуулалтын санд 132.7 тэрбум төгрөгийг 2023 оны төсвийн жилд хуримтлуулахаар тооцсон байна. Харин ирэх онд АМНАТ-өөс төвлөрүүлэх хэсгээ Нийгмийн халамжийн санд хуваарилж, тэндээсээ хүүхдийн мөнгийг олгохоор тооцжээ. Ирэх жил хүүхдийн мөнгийг зорилтот бүлэг рүү илүү чиглүүлж, 90 хувьд нь олгоно. Тодруулбал, 2023 онд хүүхдийн 100 мянган төгрөгийг сарын 3.5 саяас доош орлоготой өрхөд л өгөх нь. Энэ онд хүүхдийн мөнгийг Ирээдүйн өвсангаас санхүүжүүлж байгаа. Тэгвэл ирэх онд хүүхдийн мөнгийг Нийгмийн халамжийн сангаас гаргахтай холбоотойгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багцад тусгах зардал өмнөх оноос өндөр дүнтэй байгаа аж.
Ирэх оноос хувь хүний орлогын шаталсан татварын тогтолцоо руу шилжих ч төсвийн орлого талдаа эл шинэчлэлийн нөлөө бага гэдгийг Сангийн яамныхан хэлж буй. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад нийт 817.2 мянган татвар төлөгч иргэн бий бөгөөд хамгийн өндөр цалинтай 1.3 мянгад нь татварын эл бодлого хамаатай гэсэн үг. Засгийн газраас өргөн мэдүүлсэн эл бодлогыг УИХ дэмжин, өөрчлөлгүй баталсан бөгөөд сарын цалингийн орлого нь 10 сая хүртэлх бол 10, 10-15 сая хүртэл бол давсан хэсгээсээ 15, 15 саяас дээш бол давсан хэсгээсээ 20 хувиар татвар төлөх юм. Үүнээс нийт найман тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцжээ.
Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрт байдлыг хангаж, хэт төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах, хөрөнгө оруулалт, ажлын байр, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн хэд хэдэн арга хэмжээг авахаар батлав. Тухайлбал, Улаанбаатар хотоос орон нутагт бизнесээ шилжүүлж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдэд нэг хувийн хөнгөлөлттэй зээл, шилжин амьдрах иргэдэд гурван хувийн хөнгөлөлттэй ипотекийн зээл олгоно. Харин ипотекийн зээлийн эргэн төлөлтийг дахин хойшлуулахгүй. Өөрөөр хэлбэл, ирэх оны нэгдүгээр сараас иргэд ипотекийн зээлээ урьдынхаараа төлнө гэсэн үг. Мөн орон нутагт ажиллаж буй төрийн захиргааны болон тусгай албан хаагчдын цалинг 20-100 хувь нэмэх боломж нээсэн хэмээн онцолж байна. Уг нэмэгдлийн 20 хувийг улсын, үлдсэн 80 хүртэлх хувийг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх эрхийг хуульчлав. Түүнчлэн Улаанбаатар хотын нийтийн тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр асуудал эрхэлсэн сайдынх нь багцад 330 тэрбум төгрөг суулгажээ. Нийслэлд шинээр 457 автобус авч, иж бүрэн тоноглосон автопаркийгашиглалтад оруулах гэнэ.
Төрийн албан хаагчдын цалингийн тогтолцооны шинэчлэлийн ажлын хүрээнд ажилласан хугацааны нэмэгдлийг жил тутам олгодог болох нь. Одоогоор таван жил тутамд уг нэмэгдлийг өгч буй бөгөөд ирэх оноос нэг жил ажиллавал нэг, хоёр жил ажиллавал хоёр, гурван жил ажиллавал гурван хувь гэх мэтээр нэмэх юм. Үүнд 266 тэрбум төгрөг төсөвлөлөө. Түүнчлэн төрийн захиргааны болон тусгай албан хаагчийн цалинг нэг суурьтай, шатлалгүй болгох нь. Мөн бага цалинтай төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор зургаан хувиар нэмэгдүүлнэ.
Үүнээс гадна төрийн өмчит компаниудын санхүүгийн сахилга бат, хариуцлагыг сайжруулах, ил тод, нээлттэй байдлыг дээшлүүлэх зорилгоор нэгдсэн цахим бүртгэл, мэдээллийн систем бий болгох, ашигт малтмал олборлох, боловсруулах, тээвэрлэх үе шатанд хамаарах гэрээг татварын нэгдсэн системд бүртгүүлж, экспортод гаргах, нууцын зэрэглэлд хамаарах худалдах, худалдан авах бүх гэрээг улирал бүр УИХ-д танилцуулахаар болов. Мөн нэлээд шүүмжлэл дагуулсан Ерөнхийлөгчийн Тамгын газрын зардлыг 341 сая төгрөгөөр бууруулж, 26.2 тэрбумаар батлав. Төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулах зардлаас харахад Сангийн сайдын төсөв 115.5 тэрбум төгрөгөөр багасгасан нь хамгийн өндөр дүн болж байна.