ХААН Банкнаас Priority, Signature дебит карт болон бүх төрлийн кредит карт эзэмшигчдэдээ зориулсан ээлжит буцаан олголттой урамшуулал зарлаж байгааг дуулгахад таатай байна. Хэрвээ та дээрх төрлийн карттай бол 2022.11.11-2022.11.25-ны өдрийг дуустал “Номин” супермаркет сүлжээ дэлгүүрийн www.nomin.mn цахим хуудаснаас онлайнаар бараа бүтээгдэхүүн худалдан аваад үнийн дүнгийн 10%-д буцаан олголт (cashback) авах боломжтой юм. Өөрөөр хэлбэл, аяны хугацаанд та 1,000,000-3,000,000 төгрөгийн худалдан авалт хийгээд 100,000-300,000 төгрөгийн буцаан олголт авах боломжтой гэсэн үг.
Харилцагч та зөвхөн ХААН Банкны Priority, Сигначер дебит карт болон бүх төрлийн кредит картаараа e-commerce буюу онлайн худалдан авалт хийсэн тохиолдолд буцаан олголтын урамшуулал авах боломжтой. Буцаан олголтын урамшуулал 2022 оны 11-р сарын 30-нд таны дансанд шилжин орох юм.
Хэдэн карттай байхаас үл хамааран нэг харилцагчид буцаан олгох дээд дүн 300,000₮ байна.
ХААН Банкны картууд хамгийн их урамшуулалтай.
Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк