Тэртээ 31 жилийн өмнөх энэ өдөр буюу 1991 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр БНМАУ-ын Ардын Их Хурлын хоёрдугаар хуралдаанаар Ардчилсан шинэ Үндсэн хуулийг хэлэлцэж эхэлсэн билээ. Тиймээс энэ өдрийг тохиолдуулан УИХ-ын архивт буй, Үндсэн хуулийн төслийг АИХ-аар хэлэлцсэн хуралдааны 59 боть, 12.000 орчим хуудас протоколыг албан ёсоор ард нийтдээ ил болгож байна. Өнөөдөр 1992 оны арваннэгдүгээр сарын 11-ний протокол орсон. Цаашид үе шаттай оруулж 2023 оны нэгдүгээр сарын 13 буюу Үндсэн хуулийн өдрөөр бүрэн оруулж дуусгах болно.
Хуралдааны протоколыг https://www.parliament.mn/nc/1672/ цахим хуудсанд байршуулсан болно.