Санхүүгийн зохицуулах хорооны өчигдрийн ээлжит хуралдаанаар “Инвескор ББСБ” ХХК-ийн нийтэд санал болгож буй “Invescore bond 2.0” хөтөлбөрийн хүрээнд гаргах бондыг бүртгэхээр шийдвэрлэжээ. Тус компани бондоо хэсэгчлэн гаргах замаар нийт 50 тэрбум төгрөгийн санхүүжилт татан төвлөрүүлэх юм. Түүнчлэн хоёр компанийн гаргаж буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэж, нэг компанид хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгожээ. Мөн нэг компанийн үнэт цаасны зах зээлд брокерын үйл ажиллагаа эрхлэх, зургаан компанийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээх шийдвэр гаргалаа.
Бэлтгэсэн Б.Сонор