Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг байсан гэр цэцэрлэгийн суурин дээр шинэ цэцэрлэг барихаар төлөвлөж 2022 оны гуравдугаар сард анх шав тавьж байжээ. 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэг өнөөдөр үйл ажиллагаа эхлүүлж байна. "Нямбаатар" сангийн санаачлагаар эхлүүлсэн энэ бүтээн байгуулалт иргэд, олон нийтийн хандиваар боссон гэнэ.
Цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг долоон сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн байна. Товчхондоо боловсролын салбарын ачааллаас хуваалцаж, нийгмийн хариуцлагын хүрээнд нэгдэж, хамтарч цэцэрлэг барьсан аж.
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийн цахим бүртгэлээр нэгдүгээр шатанд 12,217 хүүхэд бүртгүүлсэн бол хоёрдугаар шатанд нийт 11,038 хүүхэд бүртгүүлжээ.