“Буянт-Ухаа” нисэх буудлыг хэрхэн үрашигтай ажилууллах тухай Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан хөндөн нисэхийн сургалтын болон Цахим хөгжил, инновацын төв байгуулан, ЦХХХЯ-ны тийшээ нүүлгэх талаар өнгөрсөн есдүгээр сард мэдээлсэн. Уг ажлын явц ямар байгааг сурвалжиллаа.
Дээрх нисэх буудалд уржигдар очиход үйлчлүүлэгч цөөн харагдав. Тодруулбал, тус буудал дахь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хан-Уул дүүрэг дэх нэг цэгийн үйлчилгээний төв, банк, кофе шопоорхэсэг хүн үйлчлүүлж байлаа. Ер нь дөрвөн давхар, 16 000 ам метрталбай бүхий зорчигч үйлчилгээний танхим нэлэнхийдээ эл хульажээ. Энэ ньмэдээж тэнд нислэг үйлдэхээ болиод хоёржил орчмын хугацаа өнгөрсөнтэй холбоотой. Хэдийгээр манай улс Хөшигийн хөндийд шинэ нисэх буудал ашиглалтад оруулсан ч зориулалтын барилга байгууламж, агуулах, дэд бүтцийн цогц шийдэл бүхий, Буянт-Ухаа дахьнисэх буудлаа хэрхэн ашигтай ажиллуулах вэ, ямар үйлчилгээ төвлөрүүлбэл зохих талаар ярилцсан хэвээр. УИХ-ын зарим гишүүн Буянт-Ухаад агаарын чингэлэг тээврийн терминал байгуулж, ачаа эргэлтийн зориулалтаарашиглахыг санал болгож буй. Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг өнгөрсөн сард “Том савнаас бага ашиг олж буй байдлыг халах хэрэгтэй. “Буянт-Ухаа” нисэх буудлын дэд бүтэц, хүний нөөцийг түшиглэн агаараарчингэлэг, ачаа бараа тээх терминал байгуулах бүрэн боломжтой. Хэрэв ингэж чадвал тэнд ачааны онгоцууд хүлээн авч, тээвэрлэлтийн хэмжээг өсгөж болно. Хөшигийн хөндий дэхнисэх буудлын ачааллыг хуваалцахын зэрэгцээ ашиг олох боломж ч бүрдэнэ. Энэ талаар салбарын яамнаас арга хэмжээ авч, ажил эхлүүлэх хэрэгтэй байна” гэсэн юм.
Манай улс баруун Европ, Зүүн болон Зүүн өмнөд Азийг холбосон дөт зам дээроршдог давуу талтай. Мөн БНХАУ, Зүүн болон Зүүн өмнөд Азийн орнууд үсрэнгүй хөгжиж байгаатай холбоотойгоор тийшээ явах зорчигчийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа гэдэг. Одоогоос 10 жилийн өмнө 2012 онд Монгол орны нутаг дэвсгэр дээгүүр агаарын 7000 гаруй хөлөг нисэн өнгөрч байжээ. Тэгвэл цартахлын өмнө буюу 2019 онд эл тоо 70 000 орчимд хүрч байжээ. Тиймээс Хөшигийн хөндий дэх нисэх буудлын нөөц байдлаар“Буянт-Ухаа”-г ашиглах эрэлт бий гэсэн үг. Гэвч шинэ нисэх буудлын менежментийн япон талыг хариуцаж буй “Жапан эйрпорт менежмент” компанитай манай улс Хөшигийн хөндийн эргэн тойрон дахь 50 км-ийн тойрогт ямарнэгэн нислэг үйлдэхгүй хэмээн гэрээ хийжээ. Энэ талаар ЗТХЯ-ны Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас тодруулахад“Япончуудтай байгуулсан гэрээний дагуу “Буянт-Ухаа” нисэх буудалд арилжааны зориулалтын нислэг үйлдэхгүй нь үнэн. Уг нь“Буянт-Ухаа”-д орон нутгийн нислэг хийвэл буудлын орлого ч өсөн, иргэдийн цаг завыг хэмнэхийн зэрэгцээ үйлчилгээг ойртуулах боломж бүрдэнэ. “Буянт-Ухаа”-д орон нутгийн нислэг хүлээн авах, эсэх нь Япон, Монгол хоёрулсын Засгийн газрын түвшинд хэлэлцэх асуудал юм. Мөн агаарын ачааны нэгдсэн терминал, НҮБ-ын тусламжийн барааны тээвэр ложистикийн төв байгуулах боломж бий. Тодруулбал, НҮБ-аас Зүүн, Зүүн өмнөд Азийн орнуудад илгээдэг тусламжийн бараа, үйлчилгээний төв бий болгох, манай улсаас хүргүүлэх ачаа, барааг төвлөрүүлэх, тээвэрлэх болон энхийг сахиулагчдыг зорчин явуулах талаартөлөвлөсөн ажил бий. Энэ талаар Гадаад харилцааны яамтай санал солилцон, хамтран ажиллах боломжийг судалж буй” гэсэн юм. Харин Гадаад харилцааны яамнаас “НҮБ-ын ачаа, тээврийн терминал байгуулах, эсэх талаартус байгууллагатай яриа хэлэлцээ хийсэн, эхлүүлсэн ажил одоогоор алга. Мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
“Буянт-Ухаа” нисэх буудлыг олон улс болон орон нутгийн нислэгийн нөөц буудлаар ажиллуулах тогтоолыг Засгийн газраас 2019 онд гаргасан. Тодруулбал, тус буудлыг олон улс, орон нутгийн нислэгийн нөөц, нисэхийн сургалтын төв, захиалгат, онцгой, тусгай үүргийн нислэг, агаарын хөлгийн засвар, үйлчилгээ, онцгой байдлын үед болон бусад тохиолдолд ИНЕГ-ын харьяанд ажиллуулахаар шийдвэрлэсэн.
Өдгөө ИНЕГ болон “Буянт-Ухаа” нисэх буудлын зардал, ажилчдын цалингийн дийлэнхийг навигацын орлогоос олжбуйаж. Ийм орлогыг манай улсаар дамжин өнгөрдөг 70 000 орчим агаарын хөлөг буюу өдөр бүр нисдэг 200 гаруй онгоцны нислэгийн хөдөлгөөнийг зохицуулсан хөлснөөс бүрдүүлдэг гэсэн. Гэхдээ цартахал, хилийн хорио, олон улсын эдийн засгийн хямралын улмаас эл тоо өдгөө багасах хандлагатай болжээ. Энэ тухай “Буянт-Ухаа” нисэх буудлын дэд дарга Б.Ганбаатар“Манайх хязгаарлагдмал нөхцөлтэйгөөр аэродромын үйл ажиллагаа явуулах буюу “Хязгаарлагдмал аэродромын гэрчилгээ”-г ИНЕГ-аас авсан. Үүний хүрээнд тусгай үүргийн болон захиалгат нислэгийг саадгүй үйлдэж буй. Өөрийн байр, дэд бүтэцдээ тулгуурлан иргэний нислэг, бусад үйлчилгээтэй холбоотой сургалт зохион байгуулж, хоёрдугаардавхартаа Нэг цэгийн үйлчилгээний төвтэй болсон. Инновацын төв байгуулах, ЦХХХЯ-ыг энд нүүлгэн авчрахтухай яриа гарсан ч одоогоор шийдээгүй байгаа юм билээ. Том барилгатай, ашиглаагүй сул талбай ихтэй учраас орон нутгийн нислэг үйлдэхийн зэрэгцээ инновацын төв байгуулж, дээрхяамны ажилтнууд ирэхэд ч болохгүй зүйлгүй. Манай үйл ажиллагаа доголдоогүй, хэвийн ажиллаж байгаа” хэмээв. Тэгвэл ЗТХЯ-наас ЦХХХЯ-ыг Буянт-Ухаа руу нүүлгэх, инновацын төв байгуулах, эсэх асуудал тодорхойгүй байгааг дурдлаа. Товчхондоо, “Буянт-Ухаа” нисэх буудлыг хэрхэн үр ашигтай ажиллуулах талаар ямар нэгэн шийдэлд хүрээгүй байна.