Манай улс уржигдрын байдлаар 325.5 мянган га-гаас 388.3 мянган тонн үр тариа, үүнээс 305.4 мянган га-гаас 366.1 мянган тонн улаан буудай, 19.2 мянган га-гаас 208.8 мянган тонн төмс, 11.5 мянган га-гаас 130.9 мянган тонн хүнсний ногоо хураан авсан дүн гарсныг ХХААХҮЯ-наас мэдээлэв. Мөн 49.8 мянган га-гаас 129.7 мянган тонн тэжээлийн, 94.9 мянган га-гаас 39 мянган тонн тосны ургамал хураан авсан байна. Ингэснээр үр тариа хураах ажил 93.4, улаан буудайнх 92.8, төмснийх 96.9, хүнсний ногооных 103.6, тэжээлийнх 73.3, тосны ургамлынх 82.2 хувьтай үргэлжилж буй аж.
Бэлтгэсэн Б.Сонор