Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх eрөнхий газрын дарга, бригадын генерал Д.Загджавыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, цагдаагийн хурандаа О.Амарсанааг тус агeнтлагийн даргаар томилов. Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар ШШГЕГ-т шалгалт оруулсан бөгөөд түүнийг албан тушаалаас нь чөлөөлөх сураг нэлээд өмнө нь гараад байв.
Мөн Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжинг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь “Монцамэ” агентлагийн захирлаар ажиллаж байсан Г.Амартүвшинг томилжээ. Дэд сайдаа “явуулах” саналыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг гаргасан юм байна. Г.Амартүвшин нь Гадаад харилцааны яаманд 2004 оноос ажиллаж байгаад, 2021 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Бодлого хэрэгжилтийн газрын дарга болсон юм. Удалгүй “Монцамэ” агентлагийн удирдлагаар томилогдсон билээ. Тэрбээр Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэнгийн хүү юм.
Бэлтгэсэн У.Наран