Гаалийн ерөнхий газрын мэдээллээс харахад манайх сүүлийн дөрвөн жилд арвай, амуу соёолж болон хандыг нь худалдан авахад жил бүр 12.7-18.7 сая ам.доллар зарцуулжээ. Эдгээр бүтээгдэхүүний хэнхээр шар айргийн хөрөнгө хийдэг бөгөөд хэрэв дотоодоос хөрөнгөө хангавал ийм хэмжээний мөнгө хэмнэх боломжтой гэсэн үг. үүнчлэн нийт нутгийнхаа 0.6 орчим хувь буюу нэг сая га газарт тариалан эрхэлдэг. Уг талбайгаа сэлгэн ашигладаг бөгөөд сүүлийн 4-5 жилд жил бүр дунджаар 400 000 га-д үр тариа тарьж буй. Үр тарианы дийлэнхийг улаан буудай эзэлдэг агаад түүгээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах, улмаар гурилын нийлүүлэлтийг өсгөх зорилготой. Зорилгодоо ч хүрч үрийн нөөцийнхөө ихэнхийг өөрсдөө бэлтгэхийн зэрэгцээ гурил импортлохоо бараг больсон. аашилбал төр, засгаас газар тариалангийн бүтээгдэхүүний нэр, төрлийг улам олшруулах, мпортыг орлох үйлдвэрлэлийг дэмжих зорилт тавьж байгаа билээ. Үүний хүрээнд Сэлэнгэ мөрөн, Хараа, Ерөө, Орхон голын сав газар болон бусад тохиромжтой бүсэд 200 000 га талбайг тариалангийн зориулалтаар нэмж ашиглахаар төлөвлөн, иргэдийг ногоо, тариа тарихад уриалж, газар эзэмшүүлэхийг орон нутгийн удирдлагад Засгийн газраас үүрэг болгосон. Өөрөөр хэлбэл, 200 000 га талбай буюу тариалангийн зориулалтаар өдгөө ашиглаж буй газрын тавны нэгтэй тэнцэхүйц нөөц бий гэсэн үг. эгвэл мпортыг орлох бүтээгдэхүүн гаргах, хөрсний элэгдлийг бууруулж, таримлын сэлгээ болгох зорилгоор арвай таривал тохиромжтой тухай хөндье.
Нийт нутгийнхаа дийлэнхэд улаан буудай тарин, улаан буудай болон гурилын дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж байгааг дээр дурдсан. Гэтэл манайх хүн ам цөөн, зах зээлийн багтаамж муутай учраас тариаланчид будаагаа бүрэн борлуулж, хөдөлмөрөө хангалттай үнэлүүлж чадахгүй байгаагаа гомдоллодог. 2021 онд хураасан будаанаасаа хэдэн арван тонныг зарж чадаагүйгээ хэлэх аж ахуйн нэгж ч цөөнгүй байна. Нөгөөтээгүүр, нэг таримал дагнан тарихад хөрсний үржил шим буурч, га-гаас авах ургацын хэмжээ багасдаг. мээс улаан буудайн талбайд сэлгээ болгон тосны ургамал буюу рапс тарин, авсан ургацаа экспортолж буй. Рапсыг боловсруулж чаддаггүй нэг шалтгаан нь ургамлын тосны нэг л үйлдвэртэй, мөн мпортоор хямд бүтээгдэхүүн авдагтай холбоотой. эгвэл талбайн сэлгээ болгох, эсвэл шинэ талбайд нутагшуулбал арвай хамгийн тохиромжтой гэж болох нь. Нэгдүгээрт, арвай нь богино хугацаанд их хэмжээний биомассыг бий болгодог аж. Ийм биомасс нь салаалсан үндэснийхээ тусламжтайгаар хөрсний бүтцийг сайжруулж, ус сайн шингээдэг гэнэ. Хоёрдугаарт, хөрсөн дэх азотыг хадгалах чадвартай бөгөөд ургац хураасны дараах үлдэгдлийг талбайгаас цэвэрлэж зайлуулаагүй үед фосфор, калийг ч тогтвортой хадгалдгийг олон улсын судалгааны байгууллагууд мэдээлж байна. Үүнээс гадна уг таримал шар айргийн хөрөнгө болдог учраас эдийн засгийн өгөөж их аж. Энэ талаар Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэм шинжилгээ, нновац эрхэлсэн дэд захирал Г.Гантулга “Улаан буудайн талбайгаа олон жил, өгөөжтэй ашиглахад сэлгээний таримлыг нэвтрүүлэх нь нэн чухал. Одоогоор сэлгээнд гол төлөв рапс тарьж буй. рвай тарих нь лүү ашигтай. Учир нь рапсыг дотооддоо боловсруулах боломж бага байна. Харин арвайнаас соёолж болон ханд гарган, үйлдвэрлэлд нэвтрүүлбэл шар айргийн түүхий эд болгох, мөн малын тэжээл, хүнсэнд нийлүүлэх боломжтой. Монголчууд арвайг эртнээс тарин, хэрэглэж рсэн нь уг ургамал манай орны цаг уурт тохирсон, ганд тэсвэртэй, түргэн болцтойг лэрхийлдэг. Дархан-Уул аймгийн Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийнхэн болон манай сургуулийн зарим багш арвайн шинэ сорт гаргах туршилт хийн, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн нь бий” гэсэн юм. эгвэл Монголын тариаланчид, гурил үйлдвэрлэгчдийн холбооны (МТГҮХ) судлаач, агрономич Ш.Шинэбаяр, ХААИС-ийн багш З.Эрдэнэчимэг нарын судалгааны багийнхан арвайн шинэ сорт нутагшуулж, мпортын бүтээгдэхүүн орлох хүнс үйлдвэрлэх технологи боловсруулснаа өнгөрсөн сард Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд танилцуулсан. одруулбал, МТГҮХ-ны судлаачид өв аймгийн орнуур сум дахь ХААИС-ийн гроэкологийн сургуулийн сургалт, судалгааны төвийн талбайд 2019-2021 онд арвайн “Мон-пи-5” сортыг тарьж, туршжээ. 2019 онд уг сортын 103.5 тонн супер элит үрийг гарган, тариалалтаа эхлүүлж байсан бол өнгөрсөн хавар 1000 орчим тонн үрийн нөөц бүрдүүлж, Дорнод, Хэнтий, Сэлэнгэ аймагт нийт 700 га-д тариалалт хийжээ. Судлаач, агрономич Ш.Шинэбаяр “Манай оронд хүнс, тэжээл, шар айргийн хөрөнгийн зориулалтаар цөөнгүй сортын арвай тарьдаг. дний зорилго бол шар айргийн хөрөнгийг дотоодоос бүрэн хангах “Мон-пи-5”-ыг нутагшуулах юм. “Мон-пи-5”-аас гаргасан хөрөнгөний уургийн агууламж 12.4 хувьтай байгаа нь шар айраг хийх боломжтойг илэрхийлсэн. Мөн хагас үйлдвэрлэлийн туршилтаар гаргаж авсан бүтээгдэхүүний химийн найрлага, микробиологийн шинжилгээ нь стандартын шаардлагыг бүрэн хангасан. Шар айргийн хөрөнгийг амуу соёолж, амуу соёолжийн хандаар хийдэг. Үүнийг арвайнаас гарган авдаг бөгөөд манай үйлдвэрүүд жил бүр 4 сая ам.долларыг хөрөнгө худалдан авахад зарцуулдаг. Мөн арвай нь Монгол орны эрс тэс, уур амьсгалд буудайнаас лүү зохицон ургадаг, тэсвэртэй, болц гүйцэх хугацаа нь бага буюу 80 орчим хоног байдаг. Монголд үйлдвэрлэх шар айргийн хөрөнгийг бүрэн хангахын тулд 100 000 га-д арвай таривал зохино. Үүний тулд эхний ээлжид үрийн нөөцийг өсгөх нь чухал” гэв.
Импортыг орлох таримлын үйлдвэрлэлийг хэрхэн дэмжих талаар салбарын яамнаас тодрууллаа. ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Есөн-Эрдэнэ “Импортыг орлох таримлыг нутагшуулахад тонн тутамд нь төдөн төгрөг олгоно гэсэн заалт одоогоор байхгүй. Гэхдээ төмс, хүнсний ногоо, улаан буудайн тариаланчдыг дэмждэг жишгээр хөнгөлөлттэй зээл олгох, шатахуун, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлж болно. Мөн салбарын сайдын нэрэмжит шалгаруулалт явуулж, мөнгөн урамшуулал ч өгдөг. рвайн шинэ сорт нутагшуулах талаар зарим судлаач, эрдэмтний бүтээл анхаарал татаж буй. Нөөц боломжийн хэрээр дэмжлэг үзүүлэхэд бэлэн” хэмээн ярив.
Арвай нь дэлхий дахинд тариалалтаараа эхний тавд ордог бүтээгдэхүүн аж. ус таримлын борлуулалтын орлогын хэмжээ 2021 онд 10.4 тэрбум ам.доллароос давжээ. үүнчлэн арвайн үнэ олон улсын зах зээлд сүүлийн таван жилд 50 хувиар өссөн нь түүгээр шар айргийн хөрөнгө хийхийн зэрэгцээ хүнс, тэжээлд ашигладагтай холбоотой. рвай тарин, экспортоор тэргүүлэгч улсад встрали, Канад, Франц, ОХУ, Украин багтдаг ажээ.