УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж буй ажлын хэсгийнхэн танилцуулга хийжээ. Тус ажлын хэсгийн ахлагч, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр “Төсвийн хариуцлага, сахилга батыг сайжруулахаар хоёр заалт оруулахаар ярилцаж байна. Батлагдвал ирэх оноос эхлээд шинэ хөтөлбөр, төсөл, арга хэмжээнүүдийг кодолно. өрөнгө оруулалтын шинэ төслүүдийн санхүүжилтийг 2024 он болон дараа дараагийн жилүүдийн төсөвт тусгах тохиолдолд бүтээн байгуулалт, барилгын тодорхой ажил, үйлчилгээгээ мөн ондоо дуусгадаг байх шаардлага тавина. Нэг онд 30 хувиас доошгүйг хийхийг шаардсанаар хамгийн ихдээ гурван жилийн хугацаанд дуусгадаг болно. Цар тахал зэрэг давагдашгүй хүчин зүйлээс үүдэлтэйгээр төсөвт өртөг нэмэгддэг байдлыг зохицуулах эрх зүйн орчин бүрдүүлэхээр ажиллаж байгаа. Төр зарласан ажил, төслийнхөө санхүүжилтийг төсвийн тодотголоор бууруулдгийг аж ахуйн нэгж, байгууллагуудын зүгээс шүүмжилж байна. Цаашдаа төсвийн жил эхэлснээс хойш төрөөс хийж буй ажил, үйлчилгээний санхүүжилтийг ямар нэг байдлаар бууруулахгүй байхаар хязгаарлах зохицуулалттай болгох шаардлагатай” хэмээн онцлов.