БНСУ-ын Сөүл хотын Юнсан дүүргийн Итэвон хороонд 10 дугаар сарын 29-ний орой болсон ослын улмаас 154 хүн нас баржээ. Мөн 133 хүн гэмтсэн бөгөөд нас барсан хүний 20 нь гадаадын иргэн байна. Сөүлд суугаа ЭСЯ-наас солонгосын цагдаагийн байгууллагатай өнөөдөр өглөө 10:00 цагт холбогдоход ослын улмаас монгол иргэний амь нас эрсдсэн, гэмтэж бэртсэн тохиолдол байхгүй тухай мэдээлсэн хэмээн ГХЯ-наас мэдээллээ.