АН-аас өчигдөр мэдээлэл хийж, ирэх оны төсвийн төслийг эгүүлэн татаж, сайжруулахыг шаардав. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Ганбат “2023 оны төсвийн төслийг улс орны нөхцөл байдал маш хүнд байгаа үед хэлэлцэж байна. Ирэх онд бид 1.3 тэрбум ам.долларын өр төлнө. Гэтэл татвар төлөгчдийн мөнгийг захиран зарцуулахдаа хариуцлагагүй хандаж байна” гээд аймгуудын төсвийн хуваарилалт оновчгүй, шударга бус байгааг шүүмжиллээ.
Мөн УИХ дахь АН-ын бүлэг үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадахаа байсныг онцлоод, “Сөрөг хүчнийхээ үүргийг умартаж, эрх баригчдын утсан хүүхэлдэй болсон” хэмээн бүлгийнхээ бусад гишүүнийг нэрлэв.