УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дэд даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, санал хураалаа. Тодруулбал, санал хураалтаар УИХ-ын гишүүн, ХНХЯ-ны сайд Т.Аюурсайханыг өөрийнх нь хүсэлтээр УИХ-ын дэд даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг гишүүдийн 74.5 хувь нь дэмжиж, Т.Аюурсайханыг дэд даргаас чөлөөлөв.