Япон Улс , Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр Япон Улсын Элчин сайдын яам болон МУИС хамтран Токиогийн их сургуулийн профессор Танигүчи Масакигийн "Японы сонгуулийн тогтолцооны шинэчлэлийг 25 жилийн өндөрлөгөөс харахад" сэдэвт онлайн лекцийг зохион байгууллаа.
Лекцийн эхэнд Элчин сайд Кобаяши үг хэлэхдээ “Профессор Танигүчи Масакигийн лекц нь та бүхний сургалт, судалгаанд ихээхэн түлхэц үзүүлж, Япон, Монголын улс төр судлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх үндэс суурь болно гэдэгт итгэлтэй байна” хэмээв.
Профессор Танигүчи Масаки японы сонгуулийн тогтолцооны өөрчлөлтийг бодит жишээнд тулгуурлан маш тодорхой тайлбарлахын зэрэгцээ монголын улс төрийн тогтолцооны шинэчлэлд хэрэг болох туршлагуудыг танилцуулсан. Түүний дараа профессор Танигүчи Масаки болон оюутан, судлаачдын дунд идэвхтэй асуулт, хариулт өрнөж санал бодлоо хуваалцлаа.
Уг семинарт МУИС-ийн эрдэмтэн судлаачдаас гадна улс төр судлалын холбогдох их дээд сургуульд энэхүү мэргэжлээр ажиллаж буй 100 гаруй хүн оролцов.