Чуулганы нэгдсэн хуралдаанд ХНХ-ын УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханыг томилох асуудлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-д танилцууллаа. Засгийн газрын гишүүн үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-д тангараг өргөнө.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилдог. Тиймээс өнөөдрийн хуралдаанд ХНХ-ын сайдаар Т.Аюурсайханыг томилохоор танилцуулж байна. Т.Аюурсайхан нь улсад 22 жил ажилласан туршлагатай. Энэхүү туршлагыг харгалзан ХНХ-ын сайдын албан тушаалд тохирно гэж үзэж байна" гэлээ.