Ургацын урьдчилсан балансаар манай улс 470.3 мянган тонн үр тариа, үүнээс 441.4 мянган тонн улаан буудай, 234.1 мянган тонн төмс, 125.8 мянган тонн хүнсний ногоо, 55.7 мянган тонн тосны ургамал, 104.4 мянган тонн тэжээлийн ургамал хураан авах боломжтой гэсэн төлөв гарсан билээ. Тэгвэл өчигдрийн байдлаар 269.5 мянган га-гаас 331.9 мянган тонн үр тариа, үүнээс 251.7 мянган га-гаас 311.9 мянган тонн улаан буудай, 19.1 мянган га-гаас 206.1 мянган тонн төмс, 10.9 мянган га-гаас 119.3 мянган тонн хүнсний ногоо, 33 мянган га-гаас 71.7 мянган тонн тэжээлийн ургамал, 69 мянган га-гаас 28.8 мянган тонн тосны ургамал хураан авсныг ХХААХҮЯ-наас мэдээлэв. Улмаар үр тарианы хураалт 76.2, улаан буудайнх 76.5, төмснийх 96.2, хүнсний ногооных 98.3, тэжээлийнх 42.8, тосны ургамлынх 49.7 хувьд хүрчээ.
Бэлтгэсэн Ц.Ундрал