Улсын хэмжээнд инфляцын түвшин өнгөрсөн есдүгээр сард 13.8 хувьд хүрснийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Уг үзүүлэлт 13.8 нэгж хувь гарсны 7.7 (55.5 хувь) нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалжээ. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сард 2021 оны мөн үеийнхээс 13.8 хувиар дээшлэхэд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 17.1, согтууруулах ундаа, тамхиных 7.9, хувцас, бөс бараа, гутлын бүлгийнх 17.7 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Мөн орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 12, эм тариа, эмнэлгийн үйлчилгээнийх 20.3, тээврийнх 9.3 хувиар өссөн нь нөлөөлсөн аж.
Бэлтгэсэн Ц.Ундрал