Засгийн газрын хэрэг эрхлэх газраас ХБНГУ-ын “Конрад аденауэр” сантай хамтран “Төрийн бүтээмж” үндэсний чуулган зохион байгуулж, яам, агентлаг болон аймаг, орон нутгийн төлөөлөл 120 гаруй хүн оролцлоо. Төрийн бүтээмжийн үндэсний хороо байгуулж, хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарган, МХЕГ-ыг өөрчлөн зохион байгуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байгааг ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Ганбат энэ үеэр дурдав.
Гурав дахь удаагаа зохион байгуулж байгаа уг чуулганаар төрийн захиргааны байгууллагад чанарын менежментийн тогтолцоо нэвтрүүлэх үйл ажиллагааны явц, үр дүнг хэлэлцэж, ач холбогдлыг түгээн дэлгэрүүлэх зорилго дэвшүүлжээ.