Чикагогийн монголчуудын бизнес зөвлөл байгуулсан бөгөөд тус хот орчимд үйл ажиллагаа явуулж буй, манай улсын 70 орчим аж ахуйн нэгж нэгдээд байгааг АНУ дахь Монгол Улсын ЭСЯ-наас мэдээлэв. Энэ зөвлөл нь өөрийн гишүүд болон бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаа, зах зээлээ өргөжүүлэх, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, бизнесийн хэлхээ холбоогоо тэлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлж, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн нийтлэг эрх ашиг, сонирхлыг төлөөлөх, жижиг, дунд, старт-ап бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой аж. Цаашид АНУ-ын Сан-Франциско, Лос-Анжелес, Сиэтл, Денвер болон Вашингтон хот орчмын бүс нутагт ийм жишгээр бизнес зөвлөл байгуулахаар зорьж буй гэнэ.
Бэлтгэсэн Б.Сонор