Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банкны зээлийн мэдээллийг хэлэлцсэн байна. Улмаар Төрийн өмчийн байгуулллагын авсан зээлийн асуудлыг түлхүү хэлэлцжээ. Өнгөрсөн сард 140 тэрбум төгрөгийн чанаргүй зээл төлөгдсөн бол нэгдүгээр сараас хойш 800 тэрбумын зээл төлөгдсөн гэнэ. "Эрдэнэс тавантолгой" компанийнхан 117 тэрбум төгрөгийн зээлээ төлжээ. Үлдсэн 43 тэрбум төгрөгөө тус компани он гаргаад эхний улиралд төлөхөөр тохиролцжээ. Мөн МИАТ 10 тэрбум төгрөгийн өрөө бүрэн төлжээ. Цаашдаа "Эрэл" компани, ТОСК, НОСК-ын өрийг төлүүлэх гэнэ. Тэр дундаа "Эрэл" компанийн өрийг төлүүлэхээр албадлагын арга хэмжээ авах аж. Хөтөл цементийн өрийг төлүүлэхээр ажлын хэсэг гаргажээ.