Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Стандарт, хэмжилт зүйн гарраас Монголын нийт үйлдвэрлэгчдийн 10-хан хувьд баталгаажуулалт хийсэн. Эсрэгээрээ гадаадад экспортолж буй бараа бүтээгдэхүүнийг 100 хувь баталгаажуулж гаргадаг. Үйлчилгээний байгууллагын 70 хувьд баталгаажуулалт хийжээ. Тиймээс Стандартын газарт эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөл бүрдүүлэх үүрэг өгсөн. Стандарт хангалтгүйгээс нийгмийн маш олон асуудал шийдэгдэхгүй байна. Тухайлбал, нийтийн тээвэр, зам харилцаа стандарт хангалтгүйгээс түгжрээ үүсгэж байна. Мөн Засгийн газраас "Үдийн хоол" хөтөлбөр стандарт хангаагүйгээс олон асуудал дагуулж байна. Адаглаад төрийн зүгээс сургууль, эмнэлэг, авто зам барихдаа стандартаа мөрддөг байя" хэмээлээ. Товчхондоо тооноос илүү чанарт анхаарч, насжилт сайтай хөрөнгө оруулалт хийхэд Засгийн газар анхаарч ажиллах нь ээ.
Мөн Монголын Улсын боомтын сэргэлтийн үндэсний хорооны сайдтай болсонтой холбоотойгоор Боомтын захиргаа, ажлын албаа дөрвөн аймагт байгуулсан байна. Тодруулбал, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Дорнод аймагт боомтын салбар захиргаа үйл ажиллагаа явуулж бусад газраа нэгдсэн удирдлагаар хангах нь. Цаашлаад Орос, Хятадын талтай ижил түвшинд харилцаа үүсгэж, боомтод тулгамдсан асуудлыг шийдэх аж.