Засгийн газрын ээлжит хуралдаан дууслаа. Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Тэрбээр "Монгол нүүрсийг авахаар маш олон газраас санал ирүүлдэг. Тиймээс 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс зөвхөн биржээр дамжуулж борлуулна. Энэ ил далд хардлагаас элдэв асуудлаас хол байлгана. Учир нь статистикийн мэдээ харахад 8.1 тэрбум ам.долларын нүүрс гаргасан байхад түүнээс 3 дахин бага буюу 500-600 сая ам.доллар орж иржээ. Энэ нь урьдчилаад мөнгөө авсан, түрүү жил гаргасан нүүрс, жишиг гэрээний үнэтэй холбоотойгоор үнэд зөрүү гарсан. Үүнийг цэгцлэх Засгийн газрын тогтоол гарсан. Түүнчлэн нүүрсний бүх худалдааг цахимжуулна. Хаанаас нүүрс олборлосон, хаашаа гаргасан, хэн авсан зэрэг мэдээллийг ил болно. Хулгайн нүүрс байхгүй болно. Гэрээгүй, бүртгэлгүй нэг тонн нүүрс ч хилээр гаргахгүй гэсэн үг. Мөн Монголд оруулж ирэх ам.долларын нөөцийг нэмэгдүүлэхээр төрийн өмчийн байгууллагуудад үүрэг болгосон" хэмээлээ.