УИХ-ын Намрын чуулган ирэх Даваа гариг буюу аравдугаар сарын сарын 3-нд эхэлнэ. Намрын чуулганаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын, Эрүүл мэндийн даатгалын сангийн, Ирээдүйн өв сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төсөл зэрэг олон хуулийн төслийг хэлэлцэх юм.