Бүгд Найрамдах Казахстан Улсын иргэн Б нь дархлалын олдмол хомсдолын вирус /ДОХ/ өвчин туссан гэдгээ мэдсээр байж нэр бүхий зургаан иргэнтэй удаа дараа бэлгийн харьцаанд орж зориуд халдаасан байна.
Нийслэлийн прокурорын газраас гаднын иргэний үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн 15.6 дугаар зүйлийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Төв аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлжээ.
Шүүхээс тус хэргийг хянан хэлэлцээд Б нь Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирус халдаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж дүгнэн 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн байна.