Д.Сарангэрэл сайдын албыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан түр хугацаанд хавсран ажиллахаар боллоо. Мөн "ул" гэж тодорхойлсон яамны ажилтнуудыг шалгах ажлыг ч өнөөдрөөс эхлүүлж байгааг ЗГХЭГ-ын дарга онцоллоо.
Тэрбээр "Салбарын сайд Д.Сарангэрэл ёс зүйн алдаа гаргаснаа ухамсарлаж, Засгийн газрын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ мөн өгсөн. Та бүхний мэдэж буйгаар Монгол, Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонгийн гаргасан үг үйлдэл Үндсэн хуулийн суурь зарчимтай зөрчилдсөн, Засгийн газрын баримтлан ажиллаж буй бодлого зарчмын эсрэг болсон хэмээн Засгийн газраас чөлөөлөх чиглэл өгч, Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тушаал гаргаж ажлаас чөлөөлж байсан. Д.Сарангэрэл сайдын тухайд ажлаа аваад удаагүй байгаа хэдий ч болгоомжгүй, үгийн алдаа хийж, ёс зүйн алдаа гаргасан гэж үзэж байна₮ гэв.