Цагдаагийн байгууллагад энэ оны есдүгээр сарын 23-ны өдрийн 15.00 цаг орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Хотхоны урд үл таних хүн гар утас аваад зугтлаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага, мэдээллийн дагуу тус дүүрэг дэх цагдаагийн газрын III хэлтсээс шалгаж, 36 настай эмэгтэй “Ц”-ийн гар утсыг 25 настай эрэгтэй “М”-нь авч зугтсаныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Ташрамд дурдахад, өнөөдөр гэмт хэргийн шинжтэй 87 хэрэг бүртгэгдсэн гэнэ. Эдгээр нь 37 нь хулгайн гэмт хэрэг байжээ.