Засгийн газрын ээлжит хуралдаан Лхагва гариг бүр болдог. Харин өнөөдрийн хуралдаан хойшилж, маргааш товлогдоод байна. Учир нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Лондонгоос ирээгүй байгаа аж.
Тэрбээр энэ сарын 19-ний өдөр буюу өнгөрсөн даваа гаригт II Элизабет Хатан хааныг сүүлчийн замд нь үдэх Төрийн оршуулгын ёслол Монгол Улсыг төлөөлж оролцож, Хааны гэр бүл болон Британийн ард түмэнд эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлсэн билээ.