НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас Дэлхийн хүнсний өдрийг 1981 оноос эхлэн жил бүрийн аравдугаар сарын 16-нд тэмдэглэж ирсэн. Үүнийг тохиолдуулан ХХААХҮЯ-наас дээрх байгууллагын суурин төлөөлөгчийн газар болон Монголын хүнсчдийн холбоотой хамтран “Хүнсний аюулгүй байдал” эрдэм шинжилгээний бага хурлыг жил бүр зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд “Хүнсний аюулгүй байдал- тогтвортой үйлдвэрлэл” сэдвийн хүрээнд ирэх аравдугаар сарын 12-нд ХХААХҮЯ-нд зохион байгуулах аж. Хүнсний чиглэлийн судалгааны ажлыг эргэлтэд оруулах, төрийн бодлого, шийдвэрт тусган хэрэгжүүлэх нөхцөл, боломж бүрдүүлэх, технологийн судалгааг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, төрийн захиргааны байгууллага болон мэргэжлийн холбоо, эрдэм шинжилгээний байгууллагуудын гурвалсан хамтын ажиллагааг дэмжих зэрэгт дээрх бага хурал ач холбогдолтойг салбарын яамнаас дурдаад, оюутан, багш, судлаачдыг оролцохыг урилаа.
Бэлтгэсэн Ц .Ундрал