Их Британийн хатан хаан II Элизаебет таалал төгслөө гэж Букенгемын ордноос мэдээлэв
Их Британийн хаан ширээг залгамжлах дарааллын дагуу Уэльсийн хунтайж Чарльз хаан сэнтийд суух болно гэж тус улсын Ерөнхий сайд Лиз Трасс зарлав.
Хунтайж Чарльз III Карл хэмээн нэрлэгдэх аж.
Чарльз мэдэгдэхдээ, “Хайрт ээж минь таалал төгссөн нь надад төдийгүй гэр бүлийн минь хувьд “туйлын гунигтай мөч” болоод зогсохгүй дэлхий дахин гүнээ эмгэнэн гашуудах үйл явдал боллоо хэмээжээ.
Пүрэв гарагт хатан хааны биеийн байдалд эмч нар санаа зовниж эхэлсний дараа Балморал шилтгээнд хааны удмын гэр бүлийн гишүүд цуглаад байсан юм.
Хатан хаан эмчийн хяналтад орсны дараа түүний бүх хүүхэд Балморалд хүрэлцэн ирсэн бөгөөд угсаа залгамжлагч болж буй ач хүү хунтайж Уилльям болон түүний дүү хунтайж Харри нар ч мөн ирсэн байна.
II Элизабет Их Британийн түүхэнд хаан сан энтийд хамгийн удаан буюу 70 жил суусан хатан хаан бөгөөд нийгмийн асар их өөрчлөлтийн гэрч болсон билээ. Түүний засаглал 1874 онд төрсөн Уинстон Черчиллээс эхлээд 1975 онд 101 жилийн дараа төрсөн Л.Трасс зэрэг 15 ерөнхий сайдын үеийг хамран үргэлжилжээ
Их Британид үндэсний гашуудлын хугацаа зарласан бөгөөд энэ хугацаа арав хоног үргэлжлэх төлөвтэй байна..