Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрынхаа зарим гишүүнийг томилж, шинэ сайд нар нь өчигдөр тангаргаа өргөлөө. Харин чөлөөлөгдсөн сайдууд ямар албан тушаал дээр очих нь олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж байгаа юм. Тэгвэл ХНХ-ын сайд асан А.Ариунзаяаг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ахлах зөвлөхөөр томилохоор болжээ. Өнөөдөр болж буй Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэхгүй шууд томилно гэдгийг эх сурвалж хэллээ.