УИХ-ын ээлжит бус чуулган хаалтаа хийлээ. Энэ сарын 22-нд нээлтээ хийсэн УИХ-ын ээлжит бус чуулганаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа. Мөн өнөөдөр зарим Байнгын хорооны дарга нарыг шинээр сонголоо. Дараахь хүмүүс Байнгын хороодын даргаар ажиллахаар болов.
- Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны даргаар Б.Энх-Амгалан,
- Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Б.Саранчимэг,
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар Г.Мөнхцэцэг,
- Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргаар Б.Баттөмөр,
- Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар Э.Батшугар,
- Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Анужин,
- Төсвийн байнгын хорооны даргаар Г.Тэмүүлэн,
- Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар Т.Энхтүвшин,
- Хууль зүйн байнгын хорооны даргаар Л.Мөнхбаатар,
- Эдийн засгийн байнгын хорооны даргаар Ц.Цэрэнпунцаг