Ерөнхий сайд бөгөөд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулийн өөрчлөлтөд нийцүүлэн танхимаа шинээр бүрдүүллээ. Тэрээр өчигдөр орой сайд нараа УИХ-д танилцуулж, томилсон юм.
Засгийн газрын гишүүд өнөөдөр 11.40 цагаас тангараг өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлнэ. Шинээр бүрдэж буй Засгийн газар нь 16 яамтай ажиллах юм. Мөн Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаас гадна гурван яамгүй сайд ажиллахаар болж байна.
Д.Амарбаясгалан, Ж.Ганбаатар, Х.Болорчулуун, Н.Учрал, Ж.Сүхбаатар нар анх удаа сайдаар томилогдож байгаа бол бусад нь нэг болон түүнээс олон удаа сайдаар томилогдож байжээ.
- Шадар сайдаар С.Амарсайхан
- Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга буюу сайдаар Д.Амарбаясгалан
- Эдийн засаг, хөгжлийн сайдаар Ч.Хүрэлбаатар
- Гадаад харилцааны сайдаар Б.Батцэцэг
- Сангийн сайдаар Б.Жавхлан
- Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Х.Нямбаатар
- Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Б.Бат-Эрдэнэ
- Батлан хамгаалахын сайдаар Г.Сайханбаяр
- Барилга, хот байгуулалтын сайдаар Б.Мөнхбаатар
- Боловсрол, шинжлэх ухааны сайдаар Л.Энх-Амгалан
- Зам, тээврийн хөгжлийн сайдаар С.Бямбацогт
- Соёлын сайдаар Ч.Номин
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Ж.Ганбаатар
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Д.Сарангэрэл
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Х.Болорчулуун
- Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар Н.Учрал
- Эрчим хүчний сайдаар Б.Чойжилсүрэн
- Эрүүл мэндийн сайдаар С.Энхболд
- Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга буюу сайдаар Ж.Сүхбаатар
- Б.Бат-Эрдэнэ Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга