УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 10.00 -агаас нээлтээ хийнэ. УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, УИХ-ын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.4, 19.5 дахь хэсгийг тус тус үндэслэн УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сарын 22-26-нд товлон зарлах тухай захирамж гаргасан юм.
Ээлжит бус чуулганаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээлэл, Үндсэн хуулийн цэцийн 2022 оны хоёрдугаар тогтоолтой холбоотой асуудал, цаг үеийн асуудлаарх мэдээлэл сонсох зэргийг хэлэлцэнэ.