Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд 08:00 цагт эхэлсэн. Хуралдаанаар цаг үеийн нөхцөл байдал, ач холбогдол бүхий хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөөд байна.
Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
- Гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ ханш, инфляцын талаар,
- Ерөнхий сайдын Эгийн голын усан цахилгаан станцын төслийн үйл ажиллагаатай танилцсан талаар,
- “Хөх морь” төслийн хүрээнд гадаргын усны хуримтлал бий болгон усан хангамжийг нэмэгдүүлэх Орхон-Онги, Хэрлэн-Тооно төслүүдийн хэрэгжилтийн явцын талаар,
- Монгол Улсын Хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний биелэлтийн талаар зэрэг 20 гаруй асуудлаар хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.