Ус сувгийн удирдах газар (УСУГ)-ын хоолой гэмтсэнээс Сэлбэ гол руу их хэмжээний бохир ус орж байжээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг, Сэлбэ голын үерийн хамгаалалтын даланд байрлах усны шугам хоолой задарснаас эх үүсвэр нь тодорхойгүй, стандартаас хэтэрсэн бохирдолтой ус ил задгай урсаж, гол руу нийлж байсныг өнгөрсөн баасан гарагт тогтоожээ. Өмнө нь буюу өнгөрсөн дөрөвдүгээр сард мөн ийм явдал болсон бөгөөд Туул голын сав газрын захиргаанаас УСУГ-т шаардлага хүргүүлж, арга хэмжээ авхуулжээ. Харин энэ удаа тус газрын Хяналт удирдлагын төвд хандсан аж. Усны салбарын зарим судлаач үүнийг маш хариуцлагагүй явдал хэмээгээд, тухайн байгууллагад ус бохирдуулсны төлбөр ногдуулж, хаягдал усны дүгнэлт гаргуулах шаардлагатай гэв.
Бэлтгэсэн И.Мишээл