Арлын “диваажин” Тайландад мартагдашгүй дурсамж бүтээх эрх бэлэглэх “Гайхамшигт аялал” аяны 7-р сарын урамшууллын эзэд тодорлоо. 2022 оны 7-р сарын 1-ээс 7-р сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд ХААН Банкны ПОС төхөөрөмж дээр ХААН Банкны бүх төрлийн картаараа гүйлгээ хийж, аяны болзол хангасан харилцагчдаас МҮОНТ-ийн шууд нэвтрүүлгээр 5 хүнийг тодруулж, Тайланд Улсад аялах эрхээр урамшуулсан юм.
Тодруулбал, аяны болзол хангаж дахин давтагдашгүй дугаар бүхий тохирлын эрх авсан харилцагчдаас бөмбөлөгний машины тусламжтайгаар, санамсаргүй аргаар 5 хүнийг тодруулсан билээ. Энэхүү үйл ажиллагаанд ХААН Банкны мэдээллийн технологийн газрын аудитор, “Онч аудит” ХХК-ийн аудитор хөндлөнгөөс хяналт тавьсан юм.
Монгол орон даяар 2022 оны 7-р сарын 1-ний өдрөөс 2022 оны 8-р сарын 31-ны өдрийг дуустал үргэлжлэх энэхүү аяны хүрээнд Тайланд Улсад аялах дараагийн 5 харилцагчийг 2022 оны 9-р сарын 10-ны өдөр МҮОНТ-ийн шууд нэвтрүүлгээр мөн тодруулна.
Урамшууллын эздийн нэрстэй ЭНД дарж танилцана уу.
Урамшуулалт аяны тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Хамтын өсөлт төгөлдөр-ХААН Банк