Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Тэрбээр "Газрын тосны гаалийн албан татварын наймдугаар сарын 1 хүртэл сунгасан байсныг он дуустал сунгалаа. Мөн дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ. Оны эхнээс дэлхийд газрын тосны үнэ 70-80 хувь өссөн. Норвег , Швейцар үнээ огт хямдруулаагүй. Зарим улс татвар хөнгөлсөн, татаас өгсөн, үнийн татаас өгсөн. Манай улс гол нэрийн бараа бүтээгдэхүүний тухай хууль боловсруулж баталсан. Мах, сүү, шатахууны үнэ дээр арга хэмжээ авах зохицуулалт оруулсан. Мөн импортлогч аж ажуйн нэгжүүдэд Засгийн газрын баталгаа гаргасан. ОХУ-тай хийсэн хэлцлүүд үр дүнд хүрсэн. Мөн Роснефть компанитай хэлцэл хийж 2390 төгрөгөөр АИ92 шатахууныг он дуустал борлуулах болсон. Мөн намрын ургац хураалтын үеэр шатахууны үнийг зохицуулах үүрэг хүлээж байна" гэлээ. Мөн намрын ургац хураалтын үеэр шатахууны үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх үүрэг авсан банйа.