ОХУ-тай хамтран "Сэлэнгэ" хээрийн сургуулилтыг хуулийн дагуу хийнэ хэмээн Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг мэдээллээ. Тэрбээр, "ОХУ-тай хамтран "Сэлэнгэ" хээрийн сургуулилт жил бүр болдог. ОХУ авчирсан техник хэрэгслүүдээ буцаагаад аваад явна. Батлан хамгаалах яам, ЗХЖШ энэ талаар мэдээлэл өгсөн" гэв.
Мөн БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлалын тов хараахан гараагүй байна. Тов тодорхой болоход бид мэдээлнэ гэв.