Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс
(улсын хэмжээнд)
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеийнхээс 16.1 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Түүнчлэн 2021 оны эцсээс 9.5, тавдугаар сарынхаас 1.5 хувиар нэмэгдсэн байна. Инфляц ийнхүү 16.1 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ жилд 19.5 хувиар ахисан нь нөлөөлжээ. Тодруулбал, жилийн хугацаанд согтууруулах бус ундааны үнэ 29.1, мах, махан бүтээгдэхүүнийх 2.4 хувиар нэмэгдсэн юм байна. Мөн тээврийн бүлгийн үнэ 27.2, эм, тариа, эмнэлгийн үйлчилгээнийх 17.2, бөс бараа, гутлын бүлгийнх 14.1 хувиар нэмэгдэн, инфляцад түлхэц болсныг дээрх хорооноос дурдав.